mednchilgee

editor's picture

МЭНДЧИЛГЭЭ

 

 

coolАлаг тэхтэй, Улаанхайрханы сүрлэг өндөр уулсаа түшиглэн Ариун уст Ангирт, Бодонч, Барлагийн голынхоо хөвөөнөө Алтайчууд бид хэдэн үеэрээ ажиллаж амьдарч ирсэн ард түмэн. 

1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл бид 6 удаа сонгуульд оролцож сумынхаа төр засгийг эмхлэн байгууллаа.

2008, 2012 оны сонгуулиар дараалан ард иргэд ардчилсан намд түүнээс нэр дэвшигчдэд итгэл үзүүлснээр бид сумын удирдлагын хариуцлагатай албанд улиран сонгогдон төрөлх нутаг, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.