Засаг даргын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

           Алаг тэхтэй, Улаанхайрханы сүрлэг өндөр уулсаа түшиглэн Ариун уст Ангирт, Бодонч, Барлагийн голынхоо хөвөөнөө Алтайчууд бид хэдэн үеэрээ ажиллаж амьдарч ирсэн ард түмэн.1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл бид 6 удаа сонгуульд оролцож сумынхаа төр засгийг эмхлэн байгууллаа.2008, 2012 оны сонгуулиар дараалан ард иргэд ардчилсан намд түүнээс нэр дэвшигчдэд итгэл үзүүлснээр бид сумын удирдлагын хариуцлагатай албанд улиран сонгогдон төрөлх нутаг, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.Монгол эх орны минь 4 зүг 8 зовхист болон дэлхийн бөмбөрцгийн хаана ч гэлээ ажиллаж амьдарч яваа хийгээд өнөөдөр төрөлх нутгийнхаа гал голомтыг сахин түүний хөгжлийн төлөө тэмцэж, бүтээж  яваа Алтай нутгийнхаа уугуул суугуул нийт иргэдэд   сумын төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА.................Р.БАДАМЦЭЦЭГ                                                                    ИТХ-ЫН ДАРГА......................Ө.ЭНХБАТ