Сумын танилцуулга

1.Сумын тухай

Алтай сум нь 1924 онд Бүрнээ сумтай хамтран нэг сум болгон /одоогийн Зэрэг сумтай/ Баясгалан мээрэн захирч байсан. 1926 оны зул сарын 23-нд Бодонч голын Их асгат гэдэг газар Эрдэнэ уулын сум нэртэйгээр засаг захиргааны 4 орон тоотойгоор өөрчлөн байгуулагдаж, сумын даргаар Т.Янсан ажиллаж засаг захиргааны нэгжийг 10-т 25-тын дарга нараар дамжуулан алба ажлаа явуулж байсан.

          1948 он хүртэл “Олон ендэр “ , Ялаат, Буулт, Барлаг, Тахь, Ангирт, Бор үзүүр, Хөх толгой зэрэг газруудаар нүүдэллэн явсаар Бор үзүүрт суурьшжээ.

          Алтай сум үүссэн цагаасаа хойш Сургууль, Хүн эмнэлэг, Холбоо, Цаг уур, Алтайн хөгжил нэгдэл зэрэг олон байгууллагууд үүсэн хөгжиж ард түмнийхээ ахуй амьдрал, үйлс бүтээлд хөдөлмөр хүчээ зориулан ажиллаж  иржээ.

          Алтайчууд хөдөлмөрч, дайчин уламжлалттай захчин ёс заншлаа эрхэмлэн дээдэлж хойч үедээ өвлүүлж яваа ард түмэн билээ.

          Алтай сум 1941 онд аймагт 1 дүгээр  байр, 1943 онд улсад 3 дугаар   байр эзэлж мөнгөн сүлд бүхий Засгийн газрын Жуух, Сүхбаатарын цээж баримал, 40000 төгрөг, аймгийн шилжин явах туг, Улаан булангийн гэрээр шагнагдаж байсан.

          Алтайн хөгжил нэгдэл 1971 онд улсад 2 дугаар  байр эзэлж үүрд хадгалах диплом, 25000 төгрөг, 1976 онд улсад 3 дугаар  байр эзэлж  диплом, 10000 төгрөгөөр шагнагдаж байсан  нь Алтай нутгийнхний хамтын хөдөлмөрийн үр дүн юм.

          Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлийн дэмжлэгтэйгээр Алтай сумын төвийг Боомын аманд нүүлгэн шилжүүлэн суурьшуулах ажил 2009 онд зохион байгуулалтанд орж 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Сургуулийн хичээлийн болон дотуур байр, урлаг, спортын заал, Цэцэрлэг, Хүн эмнэлэг, Цаг уур, Нутгийн удирдлагын ордон, ХААН банк, Соёлын төв, Цагдаагийн  кубоны барилга тус тус иж бүрнээр баригдан ашиглалтанд орж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж  байна.

          Түүнчлэн төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага, ХЭАА, 14 аж ахуйн нэгж хоршоо үйл ажиллагаагаа явуулж, 10 гаруй га газар мод тарьж ойжуулалт хийж, 10 сая төгрөгийн өртөгтэй гудамжны гэрэлтүүлэг, бензины түгээгүүрийн “МТ” ХХК, ”НИК” ХХК,” Хөрс” ХХК-ийн Шатахуун түгээх станцууд, 0,5 км-ын зам,0,4 кв-ийн цахилгаан дамжуулах шугам,   сумын төвийн ундны усны 3 худаг, гар утасны юнитель, мобикомын  сүлжээ тус тус шинээр ашиглалтанд орж төрөлх Алтай нутаг маань хөгжин дэвжихийн оргил өөд тэмүүлж гараа сайтай явна.

Газар зүйн байршил

 Сум өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Үенч, хойт талаараа Мөст, зүүн талаараа Цэцэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг.

 

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 2281 м өндөрт өргөгдсөн, хамгийн нам дор газар нь Бор цонж 1126 м-т оршдог.Өвөлдөө 40-45 хэм хүйтэрч, зундаа 25-32  хэм халуун, жилдээ дунджаар 5,7 мм тунадас унадаг, эрс тэс уур амьсгалтай.

 

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -25  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +20 °С

  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с

жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм

 

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 1373426 га

Эдийн засаг

Орон нутгийн төсөв:

Сумын төсвийн нийт орлого нь 1011,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг  1126,9 сая төгрөг, сумын өөрийн орлого 136,2 сая төгрөг, урьд оны  үлдэгдлээс санхүүжих  34,9 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2309,1 сая төгрөг байна. Нийт зардлын  40,1 хувь нь цалин,  4,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 15,4 хувийг урсгал шилжүүлэг, 40 хувийг нь бусад зардал эзэлж байна.

 

Дэд бүтэц:

            Суман үүрэн телефоны юнител сүлжээ, Мобиком тус тус ашиглалтанд орж ард иргэдийг хөдөлгөөнт гар утасны холбоогоор ханган ажиллаж байна. Ундны усны 3 худагтай, ус сувгийн барилга байгууламжийн ажил 2012 онд хийгдэж дууссан одоогоор ашиглалтанд хүлээн аваагүй байна.

            2010 оноос эхлэн 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэй Хөшөөт - Ярантын чиглэлийн хар замаас 95 км зам нь сумын нутаг дэвсгэр дайран өнгөрдөг. Тэмээн хүзүү - Бага улаан давааны чиглэлийн 110,8 км хатуу хучилттай зам баригдаж байна.

Хөдөө аж ахуй

Малын бүтэц, мал сүрэг

            2012 оны жилийн эцсийн байдлаар 82676 толгой мал тоолуулсан. Үүнээс тэмээ 766, адуу 3569, үхэр 4131, хонь 28085, ямаа 46125 тоолуулсан байна.

 Ноолуурын чиглэлийн Алтай улаан үүлдрийн хэсэг /цайвар нарийн ноолуурт/-ийн ямаа нь сумын нийт ямаан сүргийн 93,7 хувийг эзэлдэг. Ноолуурын микроноор улсад 1 дүгээрт  ордог.

2012 ОНЫ ЭЦЭСТ ТООЛОГДСОН МАЛ

Баг

Дүн

тэмээ

адуу

үхэр

хонь

Ямаа

Бодонч

22556

127

993

1543

6154

13739

Алтангадас

37368

470

1628

1584

14640

19046

Барлаг

17490

162

736

377

5712

10503

Тахилт

5262

7

212

627

1579

2837

Дүн

82676

766

3569

4131

28085

46125